Яаж захиалах вэ?
9185 4040 руу залгах (10:00–22:00), Facebook-ээр бичих, эсвэл энэ сайтаас захиалж болно. Утсаар хамгийн хурдан.
Өнөөдөр хүргэж чадах уу?
Ихэнхдээ чадна. Өглөө захиалбал үдээс хойш, үдээс хойш захиалбал орой хүрнэ. Тодорхой цагт хэрэгтэй бол захиалахдаа хэлээрэй.
Хүргэлт хэд вэ?
Төвд ₮10,000, хотын захад ₮25,000 хүртэл. ₮150,000-с дээш захиалгад үнэгүй. Дэлгүүрээс ирж авбал үргэлж үнэгүй.
Хотоос гадагш хүргэдэг үү?
Үгүй, цэцэг холын замд гандчихдаг. Гэхдээ та хаанаас ч захиалж, хотод байгаа хүндээ хүргүүлж болно.
Цэцэг хэр удаан байх вэ?
Цэцгийн төрөл, улирал, өрөөнөөс шалтгаална. Тиймээс бид тоо амладаггүй. Сараана, хризантем сарнайгаас удаан байдаг.
Facebook-ээс харсан баглаагаа захиалж болох уу?
Болно. Зургийг нь Messenger-ээр явуулаарай. Аль нэг цэцэг байхгүй бол юугаар солихыг урьдчилж хэлнэ.
Илүү том хийлгэж болох уу?
Болно. Ихэнх баглаа том хэмжээтэй ч бий, ₮400,000-с дээш ч хийнэ. 9185 4040 руу залгаад төсвөө хэлээрэй.
Хурим, байгууллагын захиалга авдаг уу?
Авна. Үнийг арга хэмжээ бүрээр тохирно — «Хурим, арга хэмжээ» хуудсыг үзээрэй.
Цэцэг гэмтэлтэй ирвэл яах вэ?
Зургийг нь аваад тэр өдөртөө 9185 4040 руу залгаарай. Бид дахин хийж өгөх эсвэл мөнгийг буцаана.
Нэрээ нууж цэцэг явуулж болох уу?
Болно. Карт дээр юу бичих, нэрээ бичих эсэхээ хэлээрэй.
Баярын өдөр ажилладаг уу?
Тийм, өдөр бүр 10:00–22:00. Эмэгтэйчүүдийн баяр, хичээлийн шинэ жилийн өдөр нэг өдрийн өмнө захиалаарай.

Хариултаа олсонгүй юу? Бидэнтэй холбогдоорой.