Хурим, арга хэмжээ
Хурим, арга хэмжээ, оффисын цэцэг.
Бид юу хийдэг вэ
- Хурим. Сүйт бүсгүйн баглаа, энгэрийн цэцэг, машин, ширээний чимэглэл.
- Арга хэмжээ. Нээлт, ой, тайзны цэцэг, 101, 301 сарнайтай том сагс.
- Байнгын захиалга. Оффис, ресторан, салонд долоо хоног бүр цэцэг хүргэнэ.
- Байгууллагын бэлэг. Эмэгтэйчүүдийн баяр, Багшийн баяр болон бусад баярт олон баглаа. Нэг эсвэл олон хаяг руу хүргэнэ.
Үнэ яаж гаргах вэ
9185 4040 руу залгах (10:00–22:00) эсвэл Facebook-ээр бичээрэй. Дараах зүйлсийг хэлээрэй:
- Огноо, хаана болох.
- Төсөв — тэр мөнгөөр юу хийж болохыг бид шууд хэлнэ.
- Өнгө, эсвэл таалагдсан зургаа явуулаарай.
- Хэдэн ширхэг — нэг баглаа, арван хоёр ширээ, эсвэл бүтэн тайз.
Хуримд бид ихэвчлэн эхлээд жишээ баглаа хийж үзүүлдэг.
Хэзээ захиалах вэ
2–3 долоо хоногийн өмнө хэлбэл яг хүссэн цэцгийг тань захиалж авчирна. Долоо хоногоос бага хугацаа үлдсэн бол зах дээр байгаа цэцгээр хийнэ. Эмэгтэйчүүдийн баяр, хичээлийн шинэ жилийн үеэр эрт захиалаарай. Сонгосон цэцэг тань тэр үедээ тохиромжгүй бол бид шууд хэлнэ.
